
Замын-Үүдийн галт тэрэг ХЭВИЙН аялж эхэллээ
Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн төмөр замын ажил хийгдэж дуусаж, өнөөдөр буюу 23-наас эхлэн хэвийн ажиллаж эхэлжээ.
Сануулахад, зургаадугаар сарын 21-нд Төв, Говьсүмбэр аймгийн зааг Баян, Баянтал сумын нутгаар 17:15-18:00 цагийн хооронд орсон аадар борооны улмаас үер бууж Агуйт, Наран-Элгэн зөрлөг орчим 572-592 дугаар км-т төмөр зам үерийн усанд угаагдаж, галт тэрэг явах боломжгүй болоод байсан юм.
Тэгвэл засварын бригадууд үзлэг шалгалт хийн сэргээн засах ажил хийгджээ.
Сэтгэгдэл
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц