Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо

2021-03-09 12:03240

"Ковид-19"   халдвар Улаанбаатар хотод эрчимтэй нэмэгдэж, өөр бусад аймаг орон нутагт бүртгэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Орхон аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 1-нийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ, тоглолт байгуулахыг Орхон аймгийн Онцгой комиссоос хориглолоо.

Орхон аймаг нь өнөөдрийг хүртэл хугацаанд  төрийн албан хаагчид, ард иргэдийнхээ хичээл зүтгэлээр халдварын голомтыг хумиж, "Ногоон бүс"  болсон ч эрсдэл ойрхон байгааг улсын болоод аймгийн онцгой комисс сануулсаар байна. 

 Гуравдугаар сарын 5-наас 8-ныг хүртэл МХГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, багийн ажлын албаны хамтарсан шалгалтыг худалдаа үйлчилгээний  аж ахуй нэгжүүдэд явуулахад аймгийн Засаг даргын захирамж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 9 байгууллагын тусгай зөвшөөрлийг түр хураахад хүрсэн талаар Орхон аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц