Орхон аймагт ирж байгаа иргэдээс "Түргэвчилсэн шинжилгээ" төлбөртэй авахыг зогсоолоо

2021-02-25 11:021115

 Жаргалант сумын постод 2021/02/08-аас эхлэн өөр аймаг, орон нутгаас манай аймагт нэвтэрч буй иргэдийг "Түргэвчилсэн шинжилгээ"-нд 25 000 төгрөгөөр хамруулж, нэвтрүүлж эхэлсэн. Харин өнөөдөр УОК, ЭМ-ийн даатгалын ерөнхий газраас  шинжилгээ төлбөртэй авах журмыг түтгэлзүүлж, дахин нарийвчлан журамлах шаардлага буй гэж үзжээ. Ингэснээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлж байсан бусад аймаг орон нутгуудад түргэвчилсэн шинжилгээг төлбөртэй авахыг зогсоолоо.

Энэ нь Орхон аймагт ч мөн хэрэгжинэ гэдгийг Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб, ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар мэдэгдлээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц