Эрдэнэт хотын нэрэмжит ЦАГ тун удахгүй ажиллаж эхэлнэ

2020-06-23 15:0615

 Эрдэнэт хотын нэрэмжит цаг тун удахгүй сүндэрлэх гэж байна.  2018 оноос аймаг, орон нутгийн удирдлагууд ярилцсаны эцэст энэ жил 45 сая төгрөгөөр баганат цагийг бүтээж байна.

Хотын инженерүүдийн санаачилгаар нутгийн удирдлагын ордны урд хэсэгт цагийг байрлуулах ажил өрнөж байгаа юм. Уг цаг нь олон улсын стандартад нийцсэн харанхуй орчныг мэдэрч гэрэлтдэг, бүрэн электоронжсон, цаг тутамд дуу дохио гардаг зэрэг олон үйлдэлтэй аж. 

100-250 метрийн цаанаас харагдах 2,5 км-ийн зайд дуу чимээ сонсогдоно гэдгийг хэлж байна. Бүтээн байгуулалтын ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ сарын сүүлээр хотын нэрэмжит цагийг бүрэн ашиглалтад орж, ажиллаж эхлэх гэнэ. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц