Булган аймгийн Сэлэнгэ сумаас түлшний мод нийлүүлж байна

2021-02-05 05:02473

Булган аймгийн Сэлэнгэ сумаас түлшний мод нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Баян-Өндөр сумын багуудаас түлшний мод авах хүсэлт гаргасан иргэдэд тус түлшний модыг худалдаалж байгаа ба ченжийн гар дамжуулахгүйгээр иргэдэд шууд хүргэж байгаагаараа давуу талтай ажил болж байна. Өнөөдрийн байдлаар 500 гаруй м3 буюу 100 гаруй портер мод Сэлэнгэ сумаас орж ирээд байна. Уг ажлыг Сэлэнгэ сум болоод Баян-Өндөр сумын хилийн бүсэд зохион байгуулж байгаа юм. Үнийн хувьд 300 мянган төгрөгөөр худалдаалж байгаа ба хувийн машинаа авч очоод авах боломжтой.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц