Хөгжөөн дэмжигчдийг орилох, алга таших зэргийг хоригложээ

2021-02-05 05:021859

Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпийн хороо ба “Токио-2020” зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмыг танилцуулжээ.

Наадмын үеэр тамирчид биеийн байдал нь ямар байгааг тайлагнах хуудас ашиглаж, гар барих зэргээр бусадтай ойр харилцаатай байх, биед нь хүрэхээс аль болох зайлсхийх, хоорондоо хоёр метрийн зай барих, өөрийн үйлдлээ тодорхойлсон төлөвлөгөө гаргах ёстой. Үзэгчдийн хувьд орилох хашгирах, алга таших зэргийг хориглож байна. Бүгд амны хаалт зүүх ёстой бөгөөд тамирчид бусад тэмцээнүүдэд үзэгч болон оролцож болохгүй гэнэ.

Токио хотод хүрэхээс өмнө 72 цагийн дотор бүх тамирчин коронавирусний шинжилгээний сөрөг гарсан хариугаа үзүүлэх ёстойгоос гадна нисэхээс хоёр долоо хоногийн өмнө бусадтай үүсгэх харилцаагаа хязгаарлахыг зөвлөжээ. 

Тамирчид тэмцээнд оролцохын тулд заавал коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн байх ёстой. Энэ дүрэм нь тамирчид вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран бүх тамирчинд үйлчлэх аж. Харин аюулгүй байдлын арга хэмжээг зөрчих нь тамирчдыг тэмцээнээс хасах эрсдэлийг дагуулж болзошгүй юм.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц