Маргааш УБ хотоос иргэдээ татаж эхэлнэ

2021-02-04 07:02469

Орхон аймгийн онцгой комисс Улаанбаатар хотоос хоёрдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Орхон аймагт ирэх хүсэлтэй, харьяалалтай иргэдээ татан авна. Үүний тулд 0-12 хүртэлх насны хүүхдээс дээш насны иргэд, хотоос гарахдаа PCR шинжилгээ заавал өгсөн байх, шинжилгээний хариу СӨРӨГ гарсан байх шаардлагатайг анхааруулж байна. 

  Улаанбаатар хотоос Орхон аймагт ирэх, манай аймгийн харьяат иргэд PCR шинжилгээнд хамрагдсан бөгөөд хариу сөрөг гарсан байх, мөн www.erdenet.mn сайтад бүртгүүлсэн байх, тухайн хүсэлтэд иргэний үнэмлэхний зургаа хавсаргасан байх,  гэрийн хаяг Орхон аймагт бүртгэлтэй байх шаардлагатай. Улаанбаатар хотоос Орхон аймаг чиглэлд явах эхний автобус маргааш буюу 2-р сарын 04-ний өдрийн 12:00 цагт Драгон авто вокзалаас хөдлөх бөгөөд Эрдэнэт хотод ирсэн иргэд гэрийн хяналтанд 14 хоног байхыг зөвлөөд байна.  
    Харин Орхон аймгаас Улаанбаатар хотод зорчих, хүндэтгэх шалтгаантай иргэд урьд урьдны адил www.erdenet.mn сайтад хүсэлтээ гарган, зөвшөөрөгдсөн байх шаардлагатай юм байна. Өдөрт 2 том оврын автобусаар иргэдээ татан авахаар төлөвлөсөн бөгөөд эхний автобуснууд өнөөдөр 15:00 цагаас Улаабаатар хот руу зорчих иргэдийг аван хөдөлнө. Орхон аймгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөн 2-р сарын 10-ны 15:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Мөн сар шинийн баяр тэмдэглэхгүй өнгөрүүлэхтэй холбоотойгоор хөдөлгөөний урсгал нэмэгдэхээс сэргийлж, 2 дугаар сарын 8-наас 21-нийг дуустал Орхон аймгийн харьяат бус бусад аймгийн иргэдийг хүлээн авахгүй байх, мөн хот доторх  тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт хийх  юм байна. Дугаарын хязгаарлалт тэгш сондгой өдрүүдээр үйлчлэнэ гэдгийг Орхон аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц