Резидент эмч нар цалингаа авч эхэлжээ

2021-02-03 11:02510

2021 онд резидент эмч нарын цалинд 18 орчим тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ингэснээр резидент эмч нарыг ТҮЭМ-4 ангиллын нэгдүгээр шатлалаар буюу сард 791,500 төгрөгөөр цалинжуулахаар болсон юм

Түүнчлэн НДШ-ийг тасралтгүй төлөөд явах боломж бүрдэж байгаа юм. Өмнө нь резидент эмч нарын хувьд тэтгэмжтэй суралцаж байгаа гээд 240 мянган төгрөгийг авч, НДШ төлдөггүй байсан юм.  Резидент эмч нар тогтмол цалинтай болсноор сургалтын болон тухайн эмчийн нийгмийн байдал сайжирч, хариуцлага нэмэгдэн үндсэн мэргэшлийн сургалт олон улсын түвшинд хүрэхэд нэг том алхам болсон. Манай улсад COVID-19 цар тахлын энэ үед нэгдсэн мэргэшлийн 1,992 резидент эмч суралцаж байна.  Резидент эмч нарт тулгардаг гол асуудал нь хоёр жилийн хугацаанд дадлагажиж, суралцах хугацаандаа цалингүй ажилладгаас болж НДШ-ээ төлөхгүй хугацаа алдах зэрэг асуудлууд үүсдэг байжээ.

Тэгвэл Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэл 2021 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр дээрх асуудал шийдэгдээд байна. Тодруулбал,

Эрүүл мэндийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу тус хуулийн 25.4 дэх хэсгийг 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө хэмээн заасан.

25.4 дэх хэсэгт энэ хуулийн 25.3.1-д (резидент эмчид эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг үндсэн мэргэшлийн сургалтын хугацаагаар) заасан резидент эмч нь төгсөлтийн дараах сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон нэгдсэн эмнэлэгт үндсэн мэргэшлийн сургалтад хамрагдах хугацаандаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана гэж заасны дагуу цалин нь орсон байна. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц