Орхон аймгийн сайтуудын холбоо, Прокурорын газар санамж бичиг үзэглэлээ

2021-02-01 11:02746

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг цахим мэдээллийн хэрэгсэл болох 10 орчим сайтууд нэгдэн Орхон аймгийн сайтуудын холбоог үүсгэн байгуулсан. Орхон сайтын холбоо, Орхон аймгийн Прокурорын газар 2021 онд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Ингэснээр Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, хууль хэрэгжүүлэх, хяналт тавих, хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлуудын мэдээлэл илүү нээлттэй олон нийтэд хүрэх юм. Орхон аймгийн сайтуудын холбоо нийгмийн хариуцлагын хүрээнд ийнхүү Прокурорын байгууллагын мэдээ мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдэд хууль сурталчилах ажлыг зохион байгуулахаар болж байна. Хамтран ажиллах санамж бичигт Орхон аймгийн ерөнхий прокурор Л.Батгэрэл, Орхон аймгийн сайтуудын холбооны тэргүүн Б.Цэвэгмид нар гарын үсэг зурж, хуулийн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц