Залуус 1, 2, 3 хорооллыг барих ажлын хэсгийг Ц.Нямдорж ахална

2021-02-02 05:02717

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө барилгын салбарынхантай хийсэн уулзалтын үеэр төр, хувийн хэвшлийнхэн хэрхэн хамтарч ажиллах тухай талууд хэлэлцсэн билээ. 

Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Та бүхэн өнөөдөр маш тодорхой сэдвээр буюу орон сууцны шинэ хороолол барих талаар ярьж байна. Яаралтай ажлын хэсэг байгуулах хэрэгтэй юм байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БХБЯ, Сангийн яам, нийслэл, ЭХЯ, Монголбанк болон Монголын Барилгын Үндэсний Ассоциациас хэдэн хүн оруулаад ажлын хэсгээ хурдан ажилд нь оруулах хэрэгтэй гэж бодогдлоо. 

Дараах асуудалд эхлээд анхаарах хэрэгтэй. 

  1. Газрын асуудал
  2. Эрчим хүчний шугамын асуудал
  3. Дулааны шугамын асуудал гэх гурван зүйлийг нэн тэргүүнд шийдэж, хэн мөнгийг нь гаргаж, яаж санхүүжүүлж, хэн гүйцэтгэхээ бодох
  4. Хэн орох вэ гэдгээ тогтох хэрэгтэй” гэв.

Түүнийг ийнхүү байр сууриа илэрхийлсний дараагаар 200 мянга орчим иргэнийг орон сууцжуулах зорилготой Залуус 1, 2, 3 хорооллыг барих ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржоор ахлуулахаар уулзалтад урьсан гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн юм.

Тодруулбал “Ц.Нямдорж даргыг хууль зүйн сайд гэдгээр нь хүмүүс олон жил харсан. Угтаа бол сайн барилгачин хүн юм байна лээ. Хууль зүй дотоод хэргийн яам, Архивын газар зэргийг харж болно. Харин ажлын хэсгийн дэд даргаар нь Сангийн сайд, Нарийн бичгийн даргаар нь нийслэлийн Засаг дарга ажиллана" гэв. 

Тус хорооллын метр квадрат нь ямар үнэтэй байх тухайд төрөөс үнийн саналаа хэлж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх бөгөөд бусад ажил нь зах зээлийн журмаар явна гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм. 


"> " />

Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц