Өнгөрсөн онд сургууль, цэцэрлэгийн 16 барилга ашиглалтад оруулжээ

2020-06-16 11:061654

Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, спорт заалыг бүртгэлээ

Нийслэлийн удирдлага сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай зохион байгуулж буй. Өчигдөр болсон Тэргүүлэгчдийн хуралдаанаар сургууль, цэцэрлэг, спорт заалны … барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Тодруулбал,

  • Чингэлтэй дүүргийн 102 дугаар сургуулийн өргөтгөл
  • Чингэлтэй дүүрэг дэх “Хайрхан” хөгжлийн төвийн барилга
  • Баянгол дүүргийн 13 дугаар сургуулийн давхар нэмсэн өргөтгөл
  • Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн давхар нэмсэн өргөтгөл
  • Сонгинохайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгийн өргөтгөл
  • Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн өргөтгөл
  • Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор-2” бага сургуулийн давхар нэмсэн өргөтгөл
  • Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор-21 бага сургуулийн өргөтгөл, спорт заал
  • Хан-Уул дүүргийн 733 дугаар цэцэрлэгийн өргөтгөл
  • Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөл
  • Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн давхар нэмсэн өргөтгөл
  • Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн өргөтгөл
  • Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн өргөтгөл
  • Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн өргөтгөл
  • Сонгинохайрхан дүүргийн 261 дүгээр цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуулийн спорт заалыг нийслэлийн өмчид бүртгэж авлаа.

Мөн хуралдаанаар Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн байр, Чингэлтэй дүүрэг барьж, ашиглалтад оруулсан халаалтын зуухны барилгыг нийслэлийн өмчид бүртгэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц