Хүүхдэдээ аюулт вирусийн талаар ОЙЛГОЛТЫГ ХЭРХЭН ЗӨВ ӨГӨХ ВЭ?

2020-06-16 11:06901

Бага насны хүүхэд тань цэцэрлэг, сургуульдаа явахгүй байгаа шалтгаан, яагаад гадуур явж болохгүй, зун бүр очиж тоглодог хүүхдийн парк яагаад нээгдэхгүй байгаа талаар шалгааж байна уу. Таниас асуухгүй ч энэ талаар бодон, гайхаж байгаа гэхэд эргэлзэхгүй байна. 

Хүүхдэд (COVID-19) халдварт өвчний талаар өөрт нь тохирсон агуулгаар мэдээлэл өгөх нь чухал. Халдвар хэрхэн дамждаг цаашлаад өөрийгөө хэрхэн хамгаалах, гадуур явж болохгүй шалтгаан, яагаад амны хаалт зүүх ёстойг тайлбарлах хэрэгтэй. 

Тиймээс Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хүүхэд, өсвөр үеийнхэн маань бүгд гэртээ байгаа энэ цаг хугацаанд Дэлхийн зөн Монгол ОУБ нь Үндэсний шилдэг контент “Маамуу” цуврал анимэйшнийг бүтээгч “Монгол Контент” ХХК-тай хамтран бага насны хүүхдүүдийг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч Мазаалайн зөвлөмж” цуврал анимэйшнуудыг бэлтгэн хүргэж байна.

Энэ удаад Аврагч Мазаалай аюулт вирус болон түүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөө хүргэснийг та хүүхэдтэйгээ хамт үзэн халдварт өвчний талаар хэт их айдас төрүүлэхгүйгээр тайлбарлаж өгөөрэй.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц