"Оскар"-ын наадмыг хойшлуулжээ

2020-06-17 09:061332

Коронавирусийн халдварын улмаас "Оскар-2021" наадмыг хоёр сараар хойшлуулж, 2021 оны хоёрдугаар сарын 28-нд зохион байгуулах байсныг тухайн оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр рүү шилжүүлжээ. 

Одоогоор ёслолын ажиллагаа урьдын адил хэвийн үргэлжлэх үү эсвэл цахимаар зохион байгуулах эсэх нь тодорхойгүй байна. 

Шагнал гардуулах ёслолд сойх бүтээлийн өргөдлийн хугацааг ч мөн сунгажээ. Ингэснээр "Оскар"-т оролцогсод 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны хоёрдугаар сарын 28-ны хооронд дэлгэцнээ гарсан бүтээлүүдийг өрсөлдүүлэх боломжтой юм байна.

Оскарын наадмыг түүхэндээ гурван удаа хойшлуулж байжээ. Тухайлбал, 1938 онд Лос-Анжелес хотноо болсон үерийн улмаас, 1968 онд Мартин Лютер Кингийн аллага, 1981 онд Рональд Рейганы аминд халдахыг завдсаны дараа хойшлуулж байв.

Оскарын наадмыг хойшлуулснаар цар тахлын улмаас кино бүтээлээ түр зогсоогоод байсан уран бүтээлчдэд дуусгах хугацаа олгоно гэдэгт найдаж буйгаа Америкийн кино академийн Ерөнхийлөгч Дэвид Рубин хэлжээ.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц