СИНГАПУРТ ОРОН СУУЦНЫ БОРЛУУЛАЛТ V САРД ӨМНӨХ САРААС 75 ХУВИАР ӨСЧЭЭ

2020-06-17 09:06861

Сингапурт орон сууцны борлуулалт тавдугаар сард өмнөх сараасаа 75 хувиар өссөн байна. Цар тахлын улмаас хөл хорио үргэлжилж байгаа энэ үед хэрэглэгчид цахим платформ ашиглан үл хөдлөх хөрөнгө хайх, үзэх нь нэмэгджээ.

Хэдий тийм боловч тавдугаар сарын борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар доогуур байгааг Сингапурын Хот дахин төлөвлөлтийн удирдах газар мэдээллээ.

Харин БНХАУ-д орон сууцны үнийн өсөлт тавдугаар сард сүүлийн долоон сарын дээд түвшинд хүрчээ. Эдгээр нь Азийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэж байгаагийн илрэл гэж шинжээчид үзэж байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц