ГАШУУНСУХАЙТ БООМТООР ӨДӨРТ 400-700 ГАРУЙ АВТОМАШИНААР НҮҮРС ГАРГАЖ БАЙНА

2020-06-17 08:061559

Нүүрсний экспорт бага багаар сэргэж байгаа талаар боомтууд мэдээллээ. Гашуунсухайт боомтоор сүүлийн нэг сар орчмын хугацаанд өдөрт 400-700 гаруй автомашинаар нүүрс гаргаж байгаа юм байна.

Харин Шивээхүрэн боомтоор өдөрт 450-500 орчим автомашинаар нүүрс гаргаж байна. Оны эхнээс хойш Шивээхүрэнгээр нийт 2.3 сая орчим тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 орчим хувиар бага байгааг Шивээхүрэн боомтоос мэдээллээ.

Сарын үзүүлэлтээс харвал тавдугаар сард Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх сарынхаас 117 хувиар нэмэгдэж, 2.17 сая тонн болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм. Хэдий тийм боловч энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.9 хувиар бага дүн ажээ.

Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвтөө тусгаж өгсөн юм. Энэхүү төлөвлөгөө боломжгүй болсныг компаниудын төлөвлөгөөнд гарч байгаа өөрчлөлтөөс харж болохоор байна.

эх сурвалж: bloombergtv.mn


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц