"Зэрэглээ" наадмыг цахимаар зохион байгуулна

2020-06-17 08:061305

Covid-19 цар тахал нь нийгмийн амьдралын тогтсон хэв маягийг өөрчилж байгаа нь соёл урлагийн салбарт ч мөн ялгаагүй хувьсан өөрчлөгдөх, цахим хэлбэрт үйл ажиллагаагаа хөрвүүлэх хэрэгцээ шаардлагыг бий болгож буй. Энэ үзэгдэл нь соёл урлагийн арга хэмжээг олон нийтэд өргөнөөр хүргэх, үзэгчдийн цар хүрээг тэлэх боломжийг мөн олгож байна.

Үүний жишгээр тав дахь удаагаа зохион байгуулагдах “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам мөн цахим хэлбэрт шилжжээ. Техник, технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой "Зэрэглээ" наадам нь зургадугаар сарын 18-наас долдугаар сарын 8-ний хооронд зохион байгуулагдах болжээ. Энэ үеэр “Зэрэглээ” Монгол-Герман уран бүтээлчдийн хамтарсан Монгол дахь анхны 360 ͦ уран бүтээл, “Эрчим” Голланд-Монгол уран бүтээлчдийн хамтарсан видео, медиа инстоляцийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэх юм.

Мөн наадмын хүрээнд МУЗ-ийн “Урлагтай Яриа” цувралыг зохион байгуулах ба “Цахим контентын эерэг ба сөрөг талууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Тус наадмын хамтран зохион байгуулагчаар Монгол дахь Гёте институт, Нидерландын ТodaysArt наадам, дэмжигчээр White Rock Center тус тус ажиллаж, Монголын болон дэлхийн медиа урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц