АНУ-д намхан иргэдийг 10-15 см өндөр болгох мэс засал хийжээ

2020-06-16 02:0612

АНУ-д Энэтхэг гаралтай мэс засалч Кевин Дебипаршад ихээхэн алдаршжээ. Тэрээр 75 мянган доллароор намхан хүмүүсийн хөлийн ясыг хугалж, тусгай яс өсгөгч, идэвхжүүлэгч суулган 10-15 см өндөр болгож өгч байна. Тодруулбал, эхлээд үйлчлүүлэгчийн өвдөг таазанд мэс засал хийж ясыг нь хугалаад голд нь идэвхжүүлэгчээ суулгаж хаддаг байна. Үүний дараа алсын зайн удирдлагаар идэвхжүүлдэг агаад ясны ургалтыг тухайн хүний биеийн байдал, онцлогт тааруулан хянаж өсгөдөг аж. Гэвч хурдан өсөхгүй, өдөрт 1 мм-ээр өснө. Ийнхүү эмчилгээний явцад үйлчлүүлэгчийн өндөр 10-15 см-ээр нэмэгддэг. Ээ маш их өвдөлт өгдөг байна. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц