Загвар өмсөгч А.Баярцэцэг АНУ-ын томоохон компанитай гэрээ байгуулжээ

2020-06-16 02:06139

Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний шилдэг 11 оролцогчид тунан үлдэж байсан загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг АНУ-ын “CPS Management” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Түүнчлэн алдарт жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Франк Сталлоне түүний хувийн зөвлөхөөр ажиллах юм байна. Харин “CSP Management” компанийн хувьд зар сурталчилгаа, кино индустриал, бүх төрлийн контент бүтээлтийн чиглэлд ажилладаг байгууллага юм.

А.Баярцэцэг одоогоор Их Британийн Эзэн хааны драмын академид суралцаж байгаа. Түүнчлэн “Хөх тавилан” УСК-ны гол дүрээрээ “Флоренцийн эмэгтэй кино уран бүтээлчдийн фестиваль”-аас “Шилдэг жүжигчин” шагнал хүртэж байсан амжилттай нэгэн.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц