50,000 жилийн настай нуур гэнэт ягаарчээ

2020-06-12 08:0623

Энэтхэг улсын Махараштра мужид байдаг Лонар нуур 50,000 жилийн өмнөөс улбаатай ажээ. Гэвч ойрын хэд хоногт нуурын ус ягаан будаг хийсэн мэт өнгө нь хувирчээ.

Нутгийн иргэд эртний түүхэн нуурын өнгө ягаан болж хувирсанд ихээхэн гайхаж, яагаад өнгө нь хувирсан талаар сонирхох болсон байна. Харин мэргэжилтнүүд үүнд дараах тайлбарыг өгчээ.

. Австрали улс дахь Хиллер болон Америкийн Ютад байдаг давсан нууртай ижил гэсэн үг юм.

Газарзүй судлаач Гажанан Каратын хэлснээр Лонар нуурын өнгө өөрчлөгдөх явдал өмнө нь тохиолдож байсан бөгөөд тухайн үед одоогийнх шиг анхаарал хандуулаагүй гэжээ. Түүний тайлбарласнаар байгаль орчны нөлөөгөөр нуурын ус багасч, давсархаг чанар нь нэмэгдсэн тул улаан, ягаан өнгөтэй болсон байна.

Судлаачид нууранд улаан өнгийн замаг их хэмжээгээр ургасан эсэхийг шалгаж байгаа ажээ. Нуурын өнгө хувирсан шалтгааныг тогтоохоор усны дээжийг хэд хэдэн лаборатори луу илгээжээ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц