Премьер лигийн тоглогч, дасгалжуулагчид маск зүүх шаардлагагүй

2020-06-12 06:061787

Английн Премьер лиг дахин эхлэх болсонтой холбоотой тоглолтын үеийн журам, төлөвлөгөөг танилцууллаа. Үүний дагуу тоглогч, дасгалжуулагчид цэнгэлдэх хүрээлэнд маск зүүх шаардлагагүй аж.

Мөн тоглогчид талбайд нус, цэр, шүлсээ хаяж болохгүй бөгөөд гоолын баяр тэмдэглэхдээ хоорондоо зай барих ёстой. Бөмбөг зөөгч хүүхдүүд байхгүй тул талбайн хажууд байрлуулсан бөмбөгнүүдийг сольж ашиглана. 

Лигийн эхний тоглолт зургаадугаар сарын 17-нд Астон Вилла, Шеффилд Юнайтед клубүүдийн хооронд болно. 

Германы лиг дахин эхлэх үед сэлгээний тоглогч, дасгалжуулагчийн багийн ажилчид маск зүүх журамтай байв. Харин Премьер лигт тоглогчид хувцас солих өрөө, сэлгээний суудалд хүртэл маск зүүх шаардлагагүй бол дөрөв дэх шүүгч болон эмч нар зүүх аж.

Эхний тоглолтын өмнө тоглогч, ажилчид нэг минут чимээгүй зогсож, коронавирусийн улмаас нас барсан хүмүүст эмгэнэл илэрхийлэх ба эмнэлгийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлсэн бичиг бүхий цамц өмсөх аж. 

Гуравдугаар сарын 13-наас хойш завсарласан лиг дуусахад 92 тоглолт дутуу байгаа юм.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц