МҮОХ-ны Ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр нэр дэвшжээ

2020-06-12 05:06640

УИХ-ын сонгуультай давхцаж бас нэг сонгууль удахгүй болох юм байна.Тодруулбал, Монголын Үндэсний Олимпын Хорооны даргын сонгууль удахгүй болох ажээ. Тус хорооны Ерөнхийлөгчид олимпын Монголын анхны аварга Н.Түвшинбаяр  нэр дэвшээд байгаа юм байна. Өмнөх Ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өнгөрсөн жилийн аравдугаар сард өгсөн юм.

Дараагийн Ерөнхийлөгчөө сонгох хурал уг нь энэ оны эхээр болох байсан ч шинэ коронавирусээс шалтгаалж хурал нь хойшлоод байсан юм. Тэгвэл МҮОХ-ноос өгч буй мэдээллээр хөл хорионоос болж хурлаа онлайн байдлаар хийх хувилбарыг хэлэлцэж байгаа юм байна.

Олимпын ууган аваргын хувьд Монголдоо олимпизмын үзэл санааг хөгжүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан, Ерөнхийлөгч болвол үүнээс ч ихийг хийж чадна гэж спортын хамт олон нь үзэж байгаа аж.

 эх сурвалж :isee.mn


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц