Дуучин Б.Маралжингоо хогоо цэвэрлэхийг уриаллаа

2020-06-11 11:06147

Урин дулааны улиралд нийслэлчүүд Туул голын эрэг орчимд амарч зугаалдаг. Гэвч, голын эрэг орчимд орох гарах гарц, зориулалтын хогийн цэг, нийтийн бие засах газар байхгүй учир эдүгээ “Хатан Туул” хогийн цэг болж хувираад байна.

Голын эрэг, зүлгэн дээр хаясан хогны зураг цахим орчинд тархаж олны шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Тэгвэл дуучин Б.Маралжингоо олон нийтийг хог цэвэрлэх ажилд уриалжээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа, “За сүртэй юм аа, Шалчиганалгүй дуугаа бай гэж энгийн шаардлага ч хүлээж авах хүсэлгүй хэрүүл гэж харж эмзэглэж зандардаг хүмүүс салхилах үед … өөрсдийнхөө амьдралд ч өөрийн мэдэлгүй ингэж ханддаг байх. Юуг ч хайрлахгүй байгаагийн хамгийн наад захын жишээ. Бүгдээрээ баяжихаас томрохоос урьдаар өөрийгөө ч бусдыг ч хайрладаг ухамсартай болъё. Тийм болбол дагаад олон зүйл сайхан болох байх . Үгүй бол мянга баян байгаад орчин , уур амьсгал ийм л бахь байдгаараа, өөрийгөө хуурч амьдарч байгаа мэдрэмж , хэзээ ч жаргалтай болохгүй байх. Эдгээр хүмүүсийг мянга мянгаараа доромжилж бичлээ гээд тэд засрах уу? Харин дагаж яваа хүүхдүүд нь миний дүү нарын ч миний ч бас л хамт амьдрах ирээдүй. Тэгэхээр үлгэрлээд л очоод л цэвэрлээд л эхэлье л дээ. Хамт явах хүмүүс гарч ирэх л байхдаа” хэмээсэн ажээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц