ДОХ-ын нэг тохиолдол илэрч, бүртгэгдсэн 293 боллоо

2020-06-11 11:0613

Өнгөрсөн сард нийслэлд ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрсэн байна. Энэ нь улсын хэмжээнд бүртгэгдсэн 293 дахь тохиолдол болж буй юм. Харин бүх төрлийн халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний таван сард 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278-аар багассан байна. Үүнд салхин цэцэг 3918, цусан суулга 1047, гар, хөл, амны өвчний тохиолдол 606-гаар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн аж. Харин мөөгөнцрөөр өвчлөгч 881-ээр, тэмбүү 797-гоор, трихомониаз 366-гаар, гонококкт халдвар 88 тохиолдлоор тус тус нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц