Жүжигчин Э.Алдар шинэ хүнээ өлгийдөн авчээ

2020-06-10 15:061153

"Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар аав болжээ. Гэргийг н.Хулан гэдэг бөгөөд хосууд бяцхан гүнжтэй болсон байна. Баярт мэдээгээ фэнүүддээ фэфсбүүк хуудсаараа дамжуулан дуулгалаа.

Хошин урлагийн “Маск” продакшнаас уран бүтээлийнхээ гарааг эхлүүлж байсан жүжигчин Э.Алдар “Фантастик” продакшнаар овоглох болсноор олон ч уран бүтээлд гол болон туслах дүрд тоглож яваа нэгэн. “Зүрхний хилэн" түүхэн уран сайхны киноны Дүгэрийн дүрээрээ илүүтэй танигдсан.

Тэрбээр өмнө нь гэр бүл зохиоход хариуцлагатай хандах ёстой. Цаг нь ирэхэд хариуцлагатай хань, сайн аав байх болно хэмээн мэдэгдэж байсан юм. Мөн "Олон жил найзалж бие биенээ таньсан тохиолдолд гэр бүл салахгүй бат бөх байна. Тэгэхээр залуусдаа хандаж хэлэхэд хүнийг сайн танитлаа юманд яарах хэрэггүй. Өөрийнхөө амьдралыг баталгаажуул. Төрүүлж, өсгөсөн аав, ээжийнхээ амьдралыг мөн баталгаажуулах хэрэгтэй. Түүний дараа өөрийнхөө амьдралыг босгох ёстой шүү” хэмээн захиж байжээ.


Сэтгэгдэл

Анхааруулга:


Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. etimes.mn сайтын редакц